Ан амьтадТаримал шинэсэн ойМанзуширийн хийдийн сэргээн босголтТүүхийн дурсгалуудБурхан багшийн хөшөөБогдхан уулын дархан цаазат газар

ТЭНГЭР ТАЙХ ЁСЛОЛ БОЛ БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАХ МЯНГАН ЗУУНЫ ХИЧЭЭЛ

Далайн төвшнөөс дээш 2268 метрийн өндөрт орших Цэцээ гүн оргилд Богдхан уулыг тахих ёслол өчигдөр буюу намрын дунд сарын шинийн 25-нд боллоо. Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Зүүн хүрээ гэгдэх Дашчойлон, Төв аймгийн Манзушир хийдийн лам хуврагууд Дэвжид сэржим, Хан-Уулын сан, Дашчарвийн сан, Намсрайн даллага, Жанлавцогзол номыг айлтгаж Богд хайрханыг аргадсан юм.

“ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛ” НОМЫН НЭЭЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгат ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болон “Дархан цаазат Богдхан уул” номын нээлт, эрдэм шинжилгээ, хэвлэлийн бага хуралд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв болон бусад газрын дарга нар, эрдэм судлаачид, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын хамт олон оролцлоо.

БОГДХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ТАХИЛГА ЛХАГВА ГАРАГТ 10 ЦАГААС ЭХЭЛНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ сарын 7-ны өдөр буюу Лхагва гарагт Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүний хүрээнд тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ж.Болдбаатар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн Тамгын лам Ц.Алтанхүү нар мэдээлэл өглөө.

Pages